05.10

Bolortungalagg
2 min readOct 11, 2022

·Хүйтэн өглөө энэ өдрийн минь эхлэл болох нь гэсэн бага зэрэг түгшүүр хийгээд ажилдаа яарах миний байдал. Хар зузаан тэди бас скийтээр улгагч залуусын брэнд хар хүүдий тэгээд жийнс ба цэнхэр үүргэвч мартинс. Ажлын хувьд өглөө нь ажлын хэсгийн уулзалттай байж, үргэлжлүүлэн үндсэн өөрийн ажилдаа орох дараалал эмх цэгц, нягт уялдаа өөрийгөө төвлөрүүлэх чакрагаа ашиглахад минь багахан кофе бас балга матча минь дэм тус үзүүлнэ. Ажлын хэсэгт багтаж хоёр цаг гаруйн сургалт уулзалтад оролцсон маань AI Power BI бас Tableau зэргийн анхан шатны ойлголт мэдэгдэхүүнтэй болоход дэмтэй санагдсан ба өмнө нь огт харилцаж үзээгүй ч сөргөөр хардаг байсан хүнийхээ ажлын туршлагыг хүндэтгэх нэгээхэн орон зайг бий болгосон мэт санагдах. Гэсэн хэдий ч шалтгааныг нь сайн мэдэхгүй ч хэн нэгэнд харагдах, хэн нэгэнтэй ярилцах эсвэл онцгүйгээр хэлбэл өөрийгөө гайхуулмаар ч юм шиг шогийн мэдрэмж төрж хэсэг утсаа оролдон төвлөрлөөс ангид суулаа.

· Өдрийн хоолны хувьд өөрийн ээлжийн амралтаараа аяласан газраасаа зорин зорин худалдан авсан бэлэн гоймонгийхоо нэгийг 2 чанасан өндөгтэйгөөр ходоодоо болгосон ба дахин давдагдашгүй Монголоос нэг их бэлээн олдоод байхааргүй сонирхолтой амт байсан төдийгүй бас хүн болгон гоймонгоос минь магтан амтархан идэж буйг нь анзаарахад инээд хүрэв. Аан бас цайны цагаараа альфа номын дэлгүүр орж, ажлын алтан хамтрагчтайгаа хэсэг юм ярилцан суух үедээ түүний хийсэн амьдралых нь дараагийн үйлдлийг сайшаан бахдаж үлдсэн хугацааг ярилцан өнгөрүүлэв.

· Өрөөний хамгийн сүүлд би үлдэж дараалуулсан ажлуудаа даа ядаж хэдийг нь хийж гүйцэтгэв гэж бодсоор зөвлөмжөө байрлуулахаар ганцаар үлдэн суухад минь нөгөө л алтан хамтрагч минь сайн дураараа хань болж, намайг хүлээн хамт гарлаа. Үүний шагнал гэх үү юутай ч бид хоёр хамтдаа өлсгөлөн байсан учир амтат нарийн боовоороо алдартай TousLesJours орж хэсэгхэн өөрсдийгөө баярлуулахад үдшийн 7 цаг болж байлаа.

· Орой 7 өнгөрч гэртээ харин дахин оройн хоолоо идэж хэсэг утсаа оролдон сууж байх үед аялалын туршид миний хань хамтрагч дэмжигч туслагч болж чадсан Дөлгөөнөөс дуудлага ирж би тухтай ярихыг илүүд үзэн гэрээсээ гаран алхлаа. Нэг бийр уучихаад нэлээд удаан ярих болов уу гэж бодсон ч энэ удаа тийм байсангүй. Бидний харилцан яриа нэг их гүнзгий үр дүнтэй гэхээсээ илүү хайран цаг юмуудаа жаахан дэмий зүйл хийх гэж гарч ирсэн юмуу гэх бодол ч төрөв. Гэхдээ бас нэг сайхан сургамжтай. Хэлний минь чадвар болон өөрийгөө илэрхийлэх байдал. Түүний зөвлөснөөр хангалтгүй байсан гэх чиглүүлэг ба дуут ярилцлагыг минь сонсоход ярианы маань чадварыг ч мөн адил тийм ч сайн биш юм гэсэн нь нэг тийм сэтгэл гонсойлгох мэт боловч үнэний ортой. Аан гээд л дараагийн яриаруугаа үсрэн оров …

· Бас чиг цаг хугацааг хий дэмий өнгөрүүлж байна гэхгүйгээр 10-р сарын хэмнэлээ 5 минутын хугацаанд багтаан ярьж, 15 минутын арга техникээр номоо уншиж хугацааг элээж 11 цагийн үед Ард кино театрын зэргэлдээх харанхуй, гэрэлтэй чимээтэй болзоотой бужигнаантай, цонх нь бүхнийг нэвт харуулах мэт тэр байршлаасаа гэрийн зүг чиглэн алхлаа. Өвлийн улиралд ч ингэж их даарч үзээгүй байх гэж дотроо гомдоллон халаглахдаа далайн эрэг дээр сонсож байсан дуунуудаа сонсож хэсэг өнгөрснөөр аялан өөрийгөө дулаацуулах гэж хичээх.

Ойролцоогоор 1 цагийн үед нойроо авч дараагийн ажлын өдөрт бэлдэхээр сүнсээ худалдаж хагас үхдэл боллоо.

--

--