06.10

Bolortungalagg
2 min readOct 30, 2022

Өглөөний эхлэл маань хэрэглэхгүй дансаа хаахаах салбарлуу бууж байх үедээ уулзах тавилантай гэдэг тодорхойлолттой, тодорхой хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан ахлахтайгаа таарч золгүй тохиолдлоор кофений өрөнд унаж бэнэ чиглэн хамтдаа алхав. Яг энэ үед миний дүр төрх үнэнхүү жаргалтай инээд алдсан мэт боловч үнэн хэрэгтээ нэг их дуртай байсангүй юм. Зүгээр л өөрөөс минь өөр хэн ч мэдэхгүй тийм нэг нөхцөл. Утга учиртай яриа эсвэл хүсэж байгаа зүйл биш байсан болоод ч тэр үү хурдхан өрөөрүүгээ буцмаар эсвэл 811 рүү харайх гэдэг бодол эргэлдэж байх нь тэр …

Эрсдэлийн үнэлгээ үндсэн ажил төвлөрөл гэсээр өдрийн хоолондоо маш багахан будаатай хуургаа идэж хэсэг ажиглан суулаа. Юутай ч бусдын хоолноос бас амссан шиг эсвэл бүр нүдээ анин амтыг таашааж чимээгүйхэн гэгч нь удаанаар зажилан хоолоо идсэн ч юм шиг. Нарийн тодорхой нягт санахгүй байгаа нь харамсалтай. Кофе авах боломжтой байсан ч хүсэхгүй байсан гэнэтийн зарлага учир зүгээр л цэвэр оюун ухаанаараа болгох гэсэн санаа …ккк Төвлөрөл шивэх ур чадвар аан бас давхар нэмэх нь сэтгэх ур чадвар өөр гэвэл найруулан бичих хнн. Яг иймэрхүү зүйлсийн давхцал дараалллаар өдрийн хоол яг өөрөө өдрийн од мэт туяа гийгүүлэн орж ирдэг. Энэ өдөр ч мөн адил. Зарим тохиолдолд хэн нэгний сонирхол багатай утгагүй шахуу яриа эсвэл хөгжилтэй үйл явдал эсвэл бүр сэрүүлгээ тавин хэдэн минут унтаж амжина гээч ….

· Цайны цагийн алхааны хэсэг момент инээдмийн гэхдээ суралцмаар загварын дамжааны суралцагч шиг гэмээр өдөрт хэсэг хугацаанд тэгж өнгөрүүлдэг болмоор санагдсан юм. Юу гэхээр олон улсын шоу тэмцээнд загварын үзүүлбэр алхаагаа үзүүлэхээр явж буй модел гэж төсөөлөн тааз хаялт бага, мөр нуруу тэгш харц төвлөрсөн байх гээд өөрөө өөрсдөдөө шаардлага тавин инээхгүйгээр алхах үйл явдал гэхэд болно.

· Илүү цаг аван ажиллахдаа юу идэх вэ гэдэг асуултын хариулт бэлэн гоймон сийр кимчи. Бид бүгдээрээ аудитын ажилд бэлдэхээр цаг аван олуулаа суусан ба ажлаас илүүтэй ам руу орох тэгээд ходоодонд очих хоол л хамгийн чухал санагдсан гэж тодотгомоор. Хаа очиж давгүй уур амьсгал, инээд наргиан хөгжилдөөнтэй байв.

· Хар өмд хар цамц хөх пиджак үсээ бөмбөрдөн дээш боосон байдал энэ өдрийн минь имиж бүрдүүлэлт байсан юм. Асуудлын гол нь тухтай тэгээд хоорондоо зохицолдолгоотой гэхүүдээ …

· Орой 10 цагийн үед тарж гэртээ ирэн усанд орж дараагий өдөртөө бэлдэхэд 1 цаг аль хэдийн болчихсон байлаа. Ажлын хэмнэл арай хурдан уу гэж бодож байтал аль хэдийн дараагийн Баасан гарагта учран золгохоор нойроо авч байв.

Юутай ч ээлжийн амралтаас эргэн ирсэн эхний долоо хоногий хэмнэл гэхэд тогтуун давгүй сайхан байлаа.

--

--