07.10

Bolortungalagg
2 min readOct 30, 2022

Дуртай өдрийн минь дуржигнуулан сараачсан энгийн нэгэн тэмдэглэл хүүрнэл
Ажлын хэмнэл өмссөн хувцас минь саарал цайвар жийнсэн өмд хар цамц дээр нь даарахвий гэсэн улаан цамц хар тэди ягаан ороолт малгай мартинсын гутал, мууртай хар тор хаа очиж харагдах байдал минь надад таалагдаж байсан юм.

Өглөөний цай гэвэл хөргөгчинд үлдсэн ганц чанасан өндөг, өөр гэвэл захиалгаар авч ирсэн банана шоколадтай талх бүлээн ус. Яагаад ч юм сийр бэконтой талх биш харин амттан балчир хүүхдүүдийн сонголт гэмээр зөөлөн сонголт. Амт нь ч сайхан аан бас хэт их цадалт дүүрэн мэдрэмж авахгүй байгаа нь таалагдав. Амтат талх гэдэг тэр газрын түгээлтийн ажилтан их дөлгөөн бас гоё биеэ авч явдаг эмэгтэй байдаг. Өөрийн эрхгүй талх захихад тэр эгчийг ирээсэй аан бас өнөөдөр ямархуу харагдах бол өөрчлөгдсөн болов уу гэх асуултыг ч өөрөөсөө асуудаг гэхүү дээ. Магадгүй хачирхалтай сонсогдож магадгүй юм.

Ажлын хэмнэлийн тухайд аудитын бэлтгэл ажил аан бас эрсдэлийн үнэлгээний удирдамж ахлахаас чиглүүлэг авах нэрийдлээр заавар журам бас бусад зүйлсийг уншсаар аан LemonPress Unread Ikon-ий нийтлэл унших гэж нэлээдгүй хайлт хийв.

· Өдрийн хоолондоо амттай сайхан ногоотой шөл+мантуун буузтай хольж дассан санасан АШУҮИС-даа зооглов. Шөлтэй устай гэрийн мэт хоол идэх нь гүээ мөн жаргалтай хийгээд давгүй боломжийн үнээр идчихэж байгаадаа ч додьгор сууж байлаа. Өмнө нь ордог байсан зохион байгуулалт өөрчлөгдөж нийтийн талбайг нэлээдгүй жижигхэн шахсан байсан нь ажиглагдав.

·4 цаг хүртэл ажлын хэмнэл үнэлгээний тайлан, газар нэгжүүдтэй хамтран ажиллах мэйл бас хариу хүлээлт гэсэн хэмнэл үргэлжлэв.

· Харин 4 цагийн зэргэлдээ ярианы сэдвүүд маань шинэ жилийн зохион байгуулалт руу орж, хэн хэрхэн юуг яаж гэдэг асуултын хариултыг ногдуулахаар ам уралдан ярьж гарав. Төсөөллөөр бол нэлээдгүй өндөр зардалтай өргөн хүрээний зэвүүн зүйл гарах шинжтэй санагдав. Бидний ярианы гол сэдэв анхнаасаа хуримтлалтай болж, огцом өндөр зардлыг бий болгохгүйгээр аан бас хачин сайхан дурсамжтай тийм үдшийг өнгөрүүлнэ гэх бодол ккк. Хажуугаар нь бас үсээ янзлаад буржийлгаж амжаад байгаа юм. Өрөөний хэд маань аль хэдийн ажлын тарах цагтай уралдан харих үед би ганцаараа шахуу үлдэн төвлөрөн дүгнэлт хийж яг юу хиймээр ямар мэдрэмж төрж, хэрхэн тэжээгдэж буйгаа өөрөө өөрөөсөө асуусан нүүр тулсан ярицлага гэхүү. Энэ ч надад хэзээд үнэ цэнэтэй байдаг юм.

Ажил тарж анд нөхөд Намуунаа бас Оомтой уулзахаар CAFEBAR78 орж идэх уух зүйлсээ захиалан ярилцан суулаа.Энэ удаагийн хамгийн сонирхолтой нь бидний хаалтгүй өөр сэдэв болон аялалын сонин хачин байсан юм. Харин миний тэдэнд бэлэглэсэн дурсамж хуудас отикрит тийм их чухал санагдаж нулимс дуслуулан гэж би огт төсөөлөөгүй байсан учир энэ нь надад ч чухам шок байлаа.

Бийрээр эхэлсэн бидний уулзалт вайнаар өндөрлөж 12 цагийн ойролцоо би гэртээ ирэв. Санамсаргүй гэхүү хачирхалтай тохиолдлоор нэгэн хүнтэй утсаар ярих үед Бясалгалд явсан гэх түүх нь миний анхаарлыг ихээр татав. 3 хоноод шантарсан түүний туршлага энэ удаа 10 хоног хүрч дуусгаж чадаагүй нь харамсалтай.

Ойролцоогоор 2 цагийн үед сүнсэн бие намайг эзлэн, зүүдний оронд ул мөргүй арилан одов.

--

--