08.10

Bolortungalagg
2 min readOct 30, 2022

Өглөөний 11 цагийн орчимд сэрж өөрийн Бямба гарагийг эхлүүлэв. Өмнөх өдрийн уусан зүйлсийн маань сөрөг нөлөө хийгээд дутуу нойрны дулимагхан байдал гарцаагүй хачин этгээд байлаа.

· Сэрээд тэмдэглэлийн ноорог тэгээд өглөөний цай гэсээр 12 цагийн орчимд аяласан орноосоо зорин авч ирсэн бэлэн гоймонгоо дурлан таашааж идэв.

· 12–2 хүртэлх цаг минь мөрдөгчийн гэмээр хэн нэгний цахим хуудсаас дамжин өөр нэгний хаяг руу орж, хэн хаана юу хийдэг хуучин түүх нь юу байна гэх зэргээр инстаграмаас огт салаагүй ажлууд хөврөв. Өөрөө ч түүндээ стрессдэх шахуу төвөгтэй байгаа хэдий ч за яадий ахиад тэгээд гэсээр хугацааг өнгөрүүлсээр л байлаа.

· 3 цаг орчмын үед гэрээ цэвэрлэхээр дуу тавин хогны уутаа барьж, аан бас хэрэглэхгүй удсан утсаа олж зарахаар байсан авч түүнийг аль хэдийн хаясан бололтой.Олж чадсангүй.Уг нь бол дөрөв гучид 10 жилийхээ найзтай уулзахаар товлосон байсан боловч гэнэтийн төлөвлөгөөгөөр бидний уулзалт хойшлов. Мэдэгдэхгүй нэг өдрөөр.

· Тухлан сууж байх үед Хулангаас зурвас ирж уулзах тохиол бүрдэж, хамтдаа Занпа гэх газар очиж хооллон, хотын төв хэсгээр хэсэг сэлгүүцэхдээ дундын яриа өрнөж, инээх уйлах шахуу үнэтэй л хором мөчийг өрнүүлэв. Өөрийхөө талаар мэдэхгүй зүйлсийг түүний ярианаас анзааран хүсэхгүй бүтэх шаардлагагүй зүйлст өөрийгөө хүчлэх хэрэггүй юм байна гэх шинэхэн бодол. Байгаа байдал харагдах үзэмж минь өөрийн эрхгүй дур булаам санагдах агаад гайхшралтай.

· Аан бас аялалын хуучин дүрсүүдээрээ богино хэмжээний бичлэг Reels-ийг инстаграм дээрээ байрлуулж, аравдугаар сарын наймнаас дурсан тэмдэглэсэн хоёр нүүр бичвэр тэмдэглэл үйлдлээ.

· Үргэлжлүүлэн нэг кино үзэх санаатай байсан боловч цаг оройтож нүүрээ угааж, бясалгалаа хийгээд нойроо авахад л хангалттай байсан учир үүнийг л ёсоор болгов. Ийн өөрийн минь Бямба гараг даруухан бас сэтгэлд өег хэмнэлээр өрнөв.

--

--