09.10

Bolortungalagg
2 min readOct 30, 2022

Лазандалтын бэлэг тэмдэг болсон хэдэн амралтын өдрүүдийн минь ноён оргил Бүтэнсайхан өдөр.

Яг л өчигдрийн нэгэн адил мөрдөгчийн ажлаа хийж байна уу гэлтэй хэн нэгний цахим хуудсаар дамжин, өөр нэгний хаяг руу орж аан за тэгээд өөр бас юу вэ гэх байдлаар мөрдөн мөшгиж байгаа мэт үйлдэл минь давхцсаар.

Онцын хийхээр төлөвлөсөн айхтар төлөвлөгөө байхгүй, сул чөлөөтэй бас дураараар байгаа минь намайг ийм элдэв бусын балай зүйлс хийхэд нөлөөлж байгаа ч юм болов уу гэж хааяа бодох ба заримдаа үүндээ асар түүртэнэ гэхдээ заа зүгээрдээ зүгээр л тайван хүлээж аваачдээ гэж өөрийгөө хаацайлан хамгаална. Яг л иймэрхүү бодлоор тэжээгдэн ажлын нөр их үйл явдал дүүрэн 5 хоногоос үлдэгдэл болон бидэнд ирсэн амралтын 2 өдрөө өнгөрүүлэх нь харамсалтай ч санагдах шиг.

Юутай ч яг энэ эсэргүүний бодолтойгоо тэмцэлдэн 30 минут ном уншихаар англи хэл дээр дуугаа хурааж тэмдэглэл хөтлөн уншиж эхлэв. Хажууд минь намайг гэрчлэн батлах аятай миний notebook ба чихэвч минь байлаа. Аль болох цэвэр тод цэгцтэй ярих ёстой гэсэн өөрийхөө баримтлалд эзэн болох гэж хичээх үйлдэл минь. Аан бас ингэж уншихаасаа өмнө youtube сувгаараа нэгэн орос хүний лайвийг хэсэг үзэв.Санамсаргүйгээр хартал тэр манай гэрийн гадаа байх агаад өөрийгөө дэмжигч нарт Улаанбаатарын гудамж, улаан наран, улсын ялгаа зэргийг л ярьж буй аятай. Тийн харсаар байгаад сүүлдээ залхаж гаран одлоо.

Витнамаас өөрөө өөртөө бэлэг болгон авсан наранцэцгийн самраа уутнаас нь гаргаж, алуурсны талаарх цуврал кино үзэх нэрийдлээр хэсэг идсэн боловч түүндээ пологдов. Зөгийн бал бас самарны амт нийлхээрээ тийм нялуун бас өег байдаг гэдгийг огт мэдээгүй гэх үү дээ. Кино маань ч тун сонирхолтой бас өрөвдөлтэй байх авч нэг дор бүх ангийг нь үзэхэд арай биш санагдсан гэж хэлж болно. 10 ангид 10 өдөр зарцуулахад тохирно.

Яг энэ өдрүүдээр жудогий дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байсан ба тв-р орон орны тамирчдыг харан ялалт ялагдал бахдал баярын нулимс хийгээд хожигдол, харууслын гашуун нулимсыг ч ажиглан сууж, тэдний бэлтгэл сэтгэл өөрийн орны тугийг мандуула тэр мэдрэмж ямар байдаг бол гэх нууц атаархал төрсөн шиг. Эрэгтэй ч гэлтгүй эмэгтэй тамирчдын ур чадварыг сайшаан, сонирхон суулаа.

Харин энэ бүх үйл явдлын дараагаар ТВ-р гарч байсан Тэнгэрийн амьтан гэх нэртэй монгол киног таалан болгоов. Гол санаа нь нэгэн сайн үүлдрийн хурдан удмын адууны төлөөх тэмцэлдээн. Нэгэн хүүгийн итгэл сэтгэл, хорон наймааны золиос болсон түүний хурдан хөлөг, аан бас мэдээж сайны эсрэг саар тал мэхлэгчид. Яг төгсгөл хэсэг нь надад маш их хүрсэн гэхүү аль хэдийн худалдагдчихсан тэр амьтан хил даван эзэнрүүгээ эх орон руугаа тэмтчин хурдлах авч тэнхэл зориг боломж байсангүй. Тээглэн тээр талаас уурлан ирэх адуучны уурганд орж бараантан сүүдэрлэн цааш орж буй тэр үзэгдэл. Энэ киног 1995 онд NHK-ийн дэмжлэг туслалцаатайгаар бүтээсэн гэх тайлбар гарахад гарцаагүй зураг авалт нь өөр байсан юм аа гэх ээдрээг минь нэг тийш болгож, баталгаажуулж өгөв.

--

--