10.10

Bolortungalagg
2 min readOct 30, 2022

Цалин буусан аан бас ажлын эхний өдөр ДАВАА гараг

Энэ өдрийн минь харагдах байдал шаргал пальто, хар өмд, хар пиджак ба эрээн улбар шар ээжийн маань ороолт. Харагдах байдал минь гарцаагүй надад таалагдаж бас өөрийн минь байхыг хүсдэг тэр хэмнэлд оруулж чадсан мэт байр байдал.

Ажлын тухайд гэвэл өглөөний 11 цагаас эхлүүлэн өөр нэгжүүдтэй уулзалт ярилцлага гэсээр тун чиг завгүй хэмнэл дунд өрнөв. Эхний 2-той нь өөрөө manage хийсэн авч сүүлийн 1 нь тун чиг хатуу самар байсан гэхэд болно. Маш агааргүй бөхжим өрөө бас бүдэг гэрэлтэй учир бүр л давчуу халуун санагдуулж тавгүйтүүлэх боловч тэгээд тэсэхээс өөр сонголтгүй юм чинь яахав.

Өдрийн хоол гэвэл гэрээсээ бэлтгэн ногоон таглаатай саванд бэлтгэн аваачсан будаатай хуурга шарсан өндөг, талх байлаа. Аль болох нүдээ аниж элдэв бусдын ярианд авталгүй энэ тэр гэж амнаасаа авиа унагахгүйгээр төвлөрөн таашааж өдрийн хоолоо идэх нь миний дуртай хэсэг гэгдэнэ. Гадаа агаарын даралт тогтуун, нарны туяа нааш ир нааш ир гараад ир гэж буй аятай тун шиг сайхан цаг агаартай. Тэгтэл хамт салхилангаа Галлерий Улаанбаатар орох урилга ирж тийш чиглэв. Өндөр өсгийтэй гутал хөнгөхөн буржгар үс аан бас нарны туяанд бүр гялтгалан өөрт минь уусах миний гадуур хувцас.

Ажил тарж гэртээ ирэхэд хүнсээ цуглуулах Метро малл, Номин ороа даалгаврыг өөрөө өөртөө бий болгов. Ачаа маань хүнд байсан ч арай уучлаарай хотын түгжрэлд жолооны ард зүгээр 2 цаг суух түүнээс ч хүнд байдаг юм гэх өөр нэгэн бодол. Төмс гурил будааа гоймон жүүс талх боорцог гээд тансаглах нэг их зүйл аваагүй байсан ч халаасны мөнгө минь хэр их үрэгдэж байгаа нь өвдөлт ихтэй ба витнамын хэмнэлтэйгээ шууд харьцуулна.

Тийн 12 хүртэл инстаграм ухаж, элдэв зүйлсийг ажиглан байх зуур Чинтүшигтэй дуудлага хийх боломж олдон, хэсэг ярилцав. Түүний энд ирээд хаана байрлах, юу юу хийхээр төлөвлөж буй хэмнэл хугацаанд хэрхэн Монголтойгоо дасан зохицох гэж буй гээд л. Түүнтэй утсаар ярихад хэзээд л гоё байдаг хойно. Гэвч надад гэнэтийн шаардлага их бүдүүлгээр наад утсаа боль битгий саад бол гэх түгшүүрийн заналхийлэл гэнэт ирж гомдонгуй бас гутранги болон утсаа таслан уйлахад бэлэн нэгэн боллоо.

--

--