11.10

Bolortungalagg
1 min readOct 30, 2022

Ажлын хоёр дахь хорчин өдөр.

Харагдах байдал минь ногоон малгай, цайвар өргөн энгийн jeans маш тарган харагдуулдаг, тэгээд витнамаас авч байсан хар цамц, мууртай тор гадуураа хар савхин эдлэл мартинс

Ажлын хувьд гэвэл эрсдэлийн үнэлгээ аан бас олон улсын судалгаа гэсээр бага зэрэг бухимдал стресстэй байсан гэхэд хэлстэхгүй.Юутай ч эхэлсэн ажил дуусах жамтай гэсээр хэсэг бодон тунгаан дүгнэн шийдэхээр суух үед минь нойр хоол минь дутагдалтай санагдаж, аан бас бухимдалтай мэдрэмж намайг эзлэсэн байлаа.

Аан харин цайны цаг минь толгойгоо сэргээх нэрийдлээр гадаа гарч, чихэр кофе авахаар өөр нэг агуулахын дэлгүүр орох үедээ peach juice-ний худалдан авалт хийсэн өдөр. Яагаад ч юм ойрын өдрүүдэд нэг их үрэлгэн загнахгүй байхыг өөрөө өөртөө сануулан анхааруулж түүнийгээ ч мөрдлөг болгохоор шийдсэн минь үр дүнтэй байсан юм.

Ажил тарж, BTS-н хамтаар шангрилла чиглэн хамт хооллохоор бас номын дэлгүүрээр хэсэхээр явтал ашгүй нэг сэтгэл мэдрэмж дээрдэж буй мэдрэмж. Халуун ногоотой амттай гоймон идсэн ба тооцоог нь тэр дааж хариуд нь би түүнд гарын бэлэг өгөхөөр дотроо наймаа тооцоолон бодчихсон байлаа. Түүний дараагийн хийх гэж буй алхам, өөр компани соёл гадагшаа явсан найзуудых нь захиас нтр гээд бишгүй л олон зүйлсийн талаар ярилцав. Шүүмжлэлтэй бас сэргэг тархи оюун бодол нь энэ газар замхран уусан гэдэг хааяа харамсалтай өчүүхэн балчир жижиг мэт хайран мэдрэмж төрдөг л юм.

Гэртээ ирээд Life coach-н цахим хичээлд хамрагдах эсэх зардал гаргаж, сургалтад хамрагдахуу үгүй юу гэдэг баахан бодолд дарагдсан авч үнэгүй энгийн хувилбарыг нь туршиж үзээд үнэхээр мөн байна уу үгүй юу гэдэг асуултынхаа хариултыг олохоор шийдэв. Нэгэн өдөр нэгэн өдрөөрөө л өндөрлөв нэг иймэрхүү ….

--

--