Sinus Bradycardia

Bolortungalagg
2 min readJan 29, 2023

I know that article can’t influence as I thought. But I decided to share my new experience from my 25 years.

That's all about how it started and going until now. That was a beautiful Saturday morning with my sister and mother. After napping, I woke up alone at home at about 11 AM, then suddenly dizzying. I’m just shocked also asked myself what’s going on Unduna?

I’m just guessing that is a result of a little bit of nervousness, tiredness, and depression. Then I called my sister and waited for her for 4 hours.

Тийнхүү хүлээсний дараагаар би түүнд өдөржингөө хоосон байсан талаараа хэлж, гаднаас хоол захиалан идэхээр шийдсэнээ хуваалцав. Өдөржингөө саарал өрөөнд бүлээн үс боорцогоор тэжээн амь зууж байсан мэт тэр хугацаа өнгөрөөл аль хэдийн 192 цагийн өмнө гэхэд хачирхалтай санагдана.

Эгч ирж би өөрийгөө хэвийн биш байгаагаа хэлтэл даралт бас пульсийг минь үзэж анхан шатны эмч аятай л арга хэмжээ аван надтай хамт байлаа. Яаралтай төрийн тусгай тэгээд дараагаар нь дүүргийн нэгдсэн эмнэлэг эцсийн бүлэгтээ Гуравдугаар эмнэлгийн яаралтай гээд амралтын хоёр өдөр минь эмнэлгийн хаалга татсаар л өнгөрсөн юм. Зүрхний хэм алдалт (удаашралтай) байдлаар зүрх минь ажиллаж байгаа гэдгийг юутай ч ойлгов.

Энэ үйл явдал 2019 онд ч бас тохиолдож байсан хэдий ч би тэр үед дусал хийлгүүлээд огт мэргэжлийн эмчид хандалгүй орхисон минь алдаа болсон гэлтэй ч санагдах. Тийн айдас бас баахан элдэвийн бодол өөрийг минь тарчлаан эмнэлгээс эмнэлэг эмчээс өөр эмчийн гар дээр очих боловч дорвитой үр дүн гэсэн Гуравдугаар эмнэдгийн хэм алдалтын тасагт үзүүлэх гэдэг хариу.

Бүтэнсайн өдрийн үдэш бараан бас баахан айдастай байсныг би санана. Одоо ч тэр айдас хажууд минь хамт байгаа мэт санагдах нь өвдөлт мэдрүүлнэ. Пульсийн маань хэмжээ 30н хэд рүү орж ирэх үед өөрийн эрхгүй би санаа зовон түгшиж яг одоо яах ёстой юм бол гэдэг. Би орондоо ганцаар надад маргааш гэдэг өдөр байгаа болов уу би дахиад шинжилгээ өгөөд энэ бүх зүйлсийн хариуг мэдэх боломж гарах боловуу. Дахиад хамгийн сайн найзуудтайгаа уулзах болов уу хэн нэгнийг гомдоосон бол уучлалт гуйх боломж гарах боловуу Яг одоо мэдэрч байгаагаар хэнд хамгийн их талархаж байгаа юм бол гэж баахан бодлогошрон үйлдэл бүртээ пульсээ үзэж бүлээн зүйл уусаар байлаа. Энэ тарчлаант бодол үүрийн 4 цаг хүртэл өөртэй минь наадсаар өдрөөс үдэш үдшээш үүр гэх замналыг хэмлэв. Тийн бодолд минь Мөнхөө-д Баярлалаа гэж үлдээх хэрэгтэй санагдаж холбогдов. Шалтгаанын асуусан ч нэг их сүртэй тайлбарлах шалтгаан байхгүй ердөө зүгээр хийсэн бүхэнд нь баярлалаа л гэж хэлэв.

Үргэлжлэл бий . ядрав тамхины үнэр ханхалсан бэнэ-ийн энэ салбараас залхав. гарч алхахаар бас өөрөө өөртэйгөө ярихаар гэхдээ чихэвчгүй надад VOICE RECORD> л хангалттай.
Аан бас эдгээр өдрүүдийн хувьд толгойд минь the Fault in our stars гэдэг кино л хамгийн ихээр бодогдож харагдаж, үзэгдэж уншигдаж, мэдрэгдэж, тэмтрэгдэж байгааг онцлохын ялдамд бодит үйл явдалд сэдэвлэсэн гэдэг нь чухам бүр анхаарлыг минь татаж аан бас оффисын өрөө өнөөх буландаа ганцаараа нулимс дуслуулах шалтгаан минь болов.

--

--