Bolortungalagg
5 min readNov 7, 2022

--

Нээлтээ хийгээгүй үзвэрийн талаарх нэлээд хэдэн үгс

Юун түрүүнд ямар их аз тохиолоор энэхүү бүтээлийг дэлгэцнээ олон нийтийн өмнө тавигдахаас өмнө үзэж амжсан талаараа хуваалцахыг хүслээ. Юутай ч эхний факт гэвэл Монгол кино Оскарт албан ёсоор нэр дэвшсэн талаар ба харин сонирхоод постер зургийг нь хартал за яг л өөрийн минь сонирхдог төрөл болоод ирлээ шүү. Ийнхүү 11.11-нээс кино театрт гарна гэдгийг нь мэдчихээд цагаа товлон, бас хэнтэй үзэх вэ гэдгээ ч хэсэг зуур тунгаан суулаа. Яахын аргагүй өргөн дэлгэцээр зорин үзэх бүтээл гэдэг итгэл үнэмшил төрсөн гэсэн үг. Нуулгүй хэлэхэд л би гэдэг хүн Монгол уран бүтээлийг тэгж их зорьж үзэж хүчин чармайлт гаргаж үздэггүй гэхэд болно.

Харин энэ удаа юу тохиолдов? Яагаад Ундуна урагш чиглэн, уул руу алхах зүг рүү боловч Зайсан Хилл-д очсон бэ гэх асуултын хариулт уг бүтээлтэй тодруулж хэлбэл “Эргэж ирэхгүй Намар” бүтээлтэй шууд уялдана.

Гэнэтийн огцом саналаар надад тусгай үзвэрийн тикет ирж, нөгөө айхтар хүлээлт үүсчихсэн байсан бүтээлээ бүр нээлтээс нь өмнө үзэх боломж олдсон чухам их баярлаж, төлөвлөгөөт цагаасаа 1 цагийн өмнө очиж, удаан хүлээсэн хайртай нэгэнтэйгээ уулзах гэж байгаа мэт догдлол тээн очлоо. Харамсалтай нь ажилтан нь надад уучлаарай өнөөдөр ямар ч арга хэмжээ байхгүй, зохион байгуулалт хийгдээгүй гэж хариу хэлэхэд өөрийн эрхгүй сэтгэл гонсойж, урам хугаран арай ч үгүй байх даа гэх тээнэгэлзэлтэй тэр хавиар хэд гурав алхав…

Тийн азтай гэхүү аан угаасаа л ийм байсан юм гэх үү VIP танхимд үзвэр маань 13 цагаас арваад минутын дараа эхэлсэн юм. Түрүүлж ирсэндээ ч тэр үү хамгийн тухтай суудлыг ч мөн авч чадлаа. Кино эхлэхээс өмнө продюсер хэдэн үгс хэлж, арай бодлыг минь өөрчлөв бололтой чухам яаж гэвэл би энд шүүмж бэлэглэх гэж ирсэн шүүгч юм уу даа гэмээр… Уг нь би гарцаагүй бичих дуртай, сийрүүлэх сонирхолтой мэдрэмжээ бас бодлоо… Харин кино тэмдэглэл шүүмж бичиж байсан гэвэл бодит туршлага даанч үгүй байсан ч энэ хамаагүй …

Гарчигтаа би онцолсон нээлтээ хийгээгүй байгаа гэж тийм ч учраас би нарийн ширийн жижиг зүйлс бүрийг энд дурдах боломжгүй бас тэгэх ч боломжгүй ккк … Харин үргэлжлүүлэн бодол сэтгэлд минь юу эргэлдэж, тунгаагдан бясалгасан талаар бас чухал юунаас болж ийн тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн талаараа бяцхаан тайлбар бэлтгэв…

Маш маш маш гэх тодотгол бүхий олон гарчиг үгс мэдрэмж, зураглал толгойд минь бужигналдан эргэлдэж байгаа учир эдгээрийн дундаас яг үнэндээ тэнгэр дүүрэн од дундаас тэрийг гээд ганцханыг нь шүүрэх дэндүү хүнд бараг боломжгүй байна гэдгийг онцолном.

Юун түрүүнд би энэ бүтээлээр аавынхаа ярьдаг асан тэр л амьдралын, ахуйн хэмнэлийг олж харах шиг болсон. Харин нөгөө талдаа киноны гол дүрээр аавынхаа юу мэдэрч, туулж, бодож байсныг гэх ч юмуу. Бага байхад гэх тодотголоор бичвэр маань үргэлжилнэ. Хадлан, намар, ажил, ядралт, хоол хэмээх холбоо үгсээр аав бас ээж маань нэгэн зураглалыг толгойд минь буулгасан гэх үү дээ. Намар болж хадлангийн ажил эхлэн, аав маань багажаа бэлдэн хадлангийн талбайд очиж өглөөнөөс орой болтол, үдшийн бүрийг ч үл ажиран ажиллаж гардаг талаараа ам уралдан ярьдаг байсан нь надад нэг их дотно дурсамжийг бий болгож чадсан нь бүтээлээс зураглал, үзэгдлүүдээс сэм сэм анзаарагдана. Аан бас аав маань өвөөг алдах үед түүнд ч ийм хүндхэн хатуу , гомдмоор, гансармаар, халагламаар, хатуурхсан уу гэмээр хүйтэн мэдрэмж төрж байсан болов уу гэх АСУУЛТЫН ТЭМДЭГ. Энгийнээр хэлбэл энэ бүтээлээс би өөрийхөө аавын амьдралын хэсэг хугацааг аан бас түүний хугацааны үргэлжлэл доторх хэлэхгүй дотроо хадгалсан үгсийг, хэнд ч харуулахгүй нуусан нулимсыг, хорвоогоос ч атугай харамласан их хайрын илрэлийг л бага ч болтугай анзаарсан юм.

Эд зүйл яах вэ? Хүн хүндээ дасна гэдэг л тун хэцүү гэх тэр л агуулга. Сонин шүү энэ л богинохон цомхон санаа бараг бидний амьдралын хамгийн хатуу том хичээл гэдгийг. Гэхдээ анзаарахнээ бараг арав хүрэхгүй үгэн дунд л агуу их философи өөрөө багтсан гэлтэй. Юу гэх гээд байна вэ гэхээр эд хөрөнгө, амьгүй тэр бүхэн яах вэ??? Оргүй л байсан тэр л зүйлс оргүйгээрээ л тийн өнгөрнө. Харин орчлон хорвоогийн амьтай хүмүүн биес нэгэндээ дасах, ханьсах үед чухам юу болдог бол??? Чухам энэ тайлагдашгүй мэт төвөгтэй асуултын хариултыг Түнтүүлэй гэх бяцхан хүүгийн хэсэгхэн хугацааны амьдралаар худлаа гэж хэлэхгүй бол хадлангийн тэр л үеэрх амьдралынх нь хугацаагаар тайлбарлах гэж оролдох нь цаанаа л сонирхолтой. Яагаад ч юм би өөрөө одоо яг ийм төвөгтэй харилцаанд эргэлдэж байгаа учир эхлэл бас өрнөлтөй, дасахын санагалзахын зовлон өвдөлтийг машид хүнд гэдгийн бага ч болтугай мэдэрсэн болхоор бас хүн бүрийн дотор бодолд тархинд цаг хугацааны аялал, тасалбаргүйгээр зорчих дурсамжийн вант улс байдаг гэдгийг. Тэр нь зөвхөн ганц гол дүртэй биш гагцхүү эргэн тойрон хүн, хүмүүсээс бүтэж байдаг юм шиг анзаарагдана. Нэмж дурдахыг хүссэн санаа маань бас зарим тохиолдолд бидний үгс юуг ч илэрхийлж чаддаггүй, харин илэрхийлэхийг хүсээгүй ч нүдний тэр л харц, дууны ондоо өнгө, хурууны огцом хөдөлгөөн хийгээд өөрсдөө ч анзаардаггүй биеийн хэлэмж маань бүхнийг өмнөөс маань тайлбарлачихдаг аятай. Энийг магадгүй бүтээлийг үзсэн нэгэнтэй дараагийн удаа хамтдаа хүүрнэж болох байх.

Асуултын хариулт аан бас бидний холбоо. Байгаль бодолтой, балчирууд өвгөдтэй, адгуус хүмүүнтэй, ахуй цаг хугацаатай… Нэг тийм хэвшсэн гэхүү нийтлэг сэтгэлгээ бодол байдаг нь Монголын үзэсгэлэнт байгаль дахин давтагдашгүй урлагийн бүтээл уул толгод, ургамал модод хадад. Гэхдээ энэ л бүтээлээс тэртээд манантах уулс, толгодоор хүрээлүүлэх бэл хаяа, намрын өнгө нь төгсөөр бүрдсэн намиралзан сагсаах өндөр өвс, зөөлөн цэнхэр өнгөөр зурайн тодорсон, жим нь л зөвхөн харлан харагдах Хэнтий аймгийн нэгэн сумаас эх орныхаа тансаг байгалийг арай ойроор илүү тайвнаар хийгээд таашаалтайгаар мэдэрнэ. Гол дүрийн залуугийн маань толгойд эргэлдэх үй түмэн асуултын хариултыг үнэнхүү эх нутаг нь өөртөө хадгалж байсан юм болов уу гэмээр. Аан бас энэ л ахуй хэв шинж дахин огтлолцохгүйгээр энэ цаг хугацаатайгаа л хамгийн нарийн гүн бат хоршино гэх. Яг үнэндээ боломжгүй байсан ч гарцаагүй ганц гарц нь өөрөө энэ гэх юм болов уу. Төсөөлөөд үз дээ. Өөрийгөө тэртээ уулын толгод сүлжээгүй хязгаар, оддын доор, орчлонгийн сайханд уяран хайлж суухнээ таны ухаалаг утас, уянга халилтай цахим орчин тань хэр их чухал бол… Эсрэгээрээ дахин өөр нэг санаа тусгая. Уудам тал, ургаа модод, бодит амьдрал бас буурал өвгөдтэйгөө ойр өссөн тэр л бяцхан хүүд хотын саарал амьдрал, худлаа хийрхэлээр дүүрсэн мэт алаг нийгэм хэр таалагдах бол. Холилдох хийгээд зохицоход хэр төвөгтэй байх бол гэх асуулт …

Уран бүтээлийн өндөрлөлөөс бүх зүйл нь оньсогын хариулт мэт тайлбарлагдах үед өөрийн эрхгүй эгдүүцэх онцгүй мэдрэмж төрдөг гэдгийн маань эсрэгцэл болж. Nomadland бас Хөхөө гэх бүтээлүүд яахын аргагүй ойр төстэй мэт толгойд минь эргэлдэж, тухайн үеийн цаг хугацаа руу эсвэл тухайн бүтээлийн ард амьдарч байсан нэгэн мэт дүүрэн эсвэл хоосон ямартай ч дундуур биш баяртай хийгээд бахдалтай, сургамжтай дээр нь санагалзалтай хэмээх хоршлын мэдрэмж төрсөн гэж л илэрхийлэх гэж оролдоё. Чухам маш хүндхэн ч байна. Үгний минь бяд, бодлын минь хязгаар дэндүү дутмаг байна гэхүү дээ.

Энэ л нийтлэлээрээ ганц үзсэн бүтээлийнхээ гол санааг илэрхийлэн цэгнэн дүгнэж өндөрлөж чадахгүй гэдгээ мэдэрч буй учир дараагийн удаа дахин үзсэний дараах тэр л бодрол кино тэмдэглэлээ дурдатгал-2 болгон хүргэн гэдгээ л мэдэж буй хэмээн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн гудамж, 18–1н 21 Баатаржавын Болортунгалаг ийн түр азнав. 11-р сарын 07-ны өдрөөс эл бичвэрийг үйлдэв.

--

--